Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн баярын өдөр. Энэ өдөрт зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх төлөөх чансаа өндөр аймаг улсын цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Увснуур” дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат хоёрдахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авч, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Ноёд” группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ. Барилдааны дараа улсын цолтой бөхчүүд улсынхаа Ерөнхийлөгчтэй хамт зураг авахуулсан байна.
Түлхүүр үгҮндэсний бөх
Санал болгох мэдээ
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …