Өнөөдөр болох зарим үйл явдлууд

0dc4fed19ec118d7big09:00 цагт Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзана.

09:30 цагт Төрийн болон төсвийн 1100 орчим байгууллагаас шалгарсан шилдгийн шилдэг 28 байгууллагад болон төсвийн шилдэг 16 санхүүчид шагнал гардуулж, алдаршуулах арга хэмжээ ТӨХ-ны хурлын зааланд болно.

10:00 цагт Нийслэлийн 2014 оны Хөдөлмөрийн аварга шалгаруулах үйл ажиллагаа Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 91040607

10:00 цагт 2014 оны шилдэг эмч, эмнэлгийн ажиллагсад, эрүүл мэндийн байгууллагуудад урамшуулал олгох тухай НЗД-ын захирамж гарсантай  холбогдуулан  эмч эмнэлгийн ажилтнуудад өгөх  урамшуулалыг    НЗДТГ-ын Б танхимд олгоно.

10:00 цагт  Эрчим хүчний яаман дээр төрийн дээд одон медаль гардуулж, оны шилдэгүүдийг тодруулна. Шагнал гардуулах ёслолд Эрчим хүчний сайд оролцоно 99773800 88008516

11:00 цагт Шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээ болно. Утас: 70008028, 98980404, 99105070, 91912312

12:00 цагт Чингисийн талбайд “Шинжлэх ухаанаа аваръя” уриан дор эрдэмтэн, судлаачдын жагсаал болно.

12:30 цагт Төмөр замын хэвтээ урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж зам болох Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн замын уулзвар хүртэлх 6 км авто замыг албан ёсоор нээх ёслолын ажиллагаа болно. Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай хүртэлх 1,5 км яваад тусгай зассан хэсэг байгаа. Холбоо барих: 9191-9697, 99666553

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …