Нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

be3519de07bd0271e6d1126549043b62Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2012-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн дагуу  Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргасан 30 иргэнийг “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж, шагнал гардууллаа.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Ажил эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд захирал Ц.Эрдэнэбаатар нар оролцлоо.
Шагнал гардуулах үеэр нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулж, хичээл зүтгэлтэй ажилласан та бүхэндээ нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Та бүхэндээ Хөдөлмөрийн аварга хэмээх эрхэм шагналыг гардуулж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэж онцлон хэлсэн юм.
Нийслэлийн 2014  оны “Хөдөлмөрийн аварга”-аар  дараахь 30 хүн тодорлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн 2014 оны “Хөдөлмөрийн аварга”-уудын нэрс
1. Б.Анхбаяр   Баянзүрх дүүрэг дэх замын Цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа
2. Д. Алтаннавч  “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК Авто, аж ахуйн албаны дарга
3. Б.Батцэцэг   Баянгол дүүргийн 161 дүгээр цэцэрлэгийн багш
4. Д.Баттогтох  Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагч
5. Ж.Батжаргал   Ус сувгийн удирдах газрын ус хангамжийн албаны цэвэр усны шугамын гагнуурчин
6. Ч.Болортуяа   www.ikon.mn сайтын сэтгүүлч, ерөнхий редактор
7. Ц.Бямбасүрэн  Нийслэлийн Хөдөлмөрийн газрын мэргэжилтэн
8. С.Ганболд  Нийслэлийн Амгалан амаржих газар эх барих эмэгтэйчүүдийн эмч
9. Г.Ганцэцэг  Улаанбаатар хотын банкны иргэдийн банкны газрын захирал
10. М.Одбаяр  Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын цагдаа
11. П.Хадбаатар  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  Хан-Уул дүүргийн 139 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч
12. А.Цогбадрах  “УБЦТС” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тоолуур техник үйлчилгээний монтёр
13. Д.Өнөгэрэл  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  мэргэжилтэн
14. П.Цогтбаатар  “ЭСТО” ХХК-ийн Крантай машины жолооч
15. Г.Шүрэнцэцэг  Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн
16. П.Энхцэцэг  Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль англи хэлний багш
17. Ц.Хорлоо  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн
18. С.Нармандах  “Чимэддүдзи” эмнэлгийн их эмч
19. М.Чулуунхүү  Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дотоод ажил архив бичиг хэргийн эрхлэгч
20. С.Тунгалаг  97 дугаар сургуулийн багш
21. Н.Гүррагчаа  Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Жолооч
22. Л.Дулмаа  “БЛЮБУС” ХХК-ийн ашиглалтын албаны дарга
23. П.Самбуудорж  “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч
24. Л.Оюунжаргал  “Нийтийн үйлчилгээний улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Хяналтын инженер.
25. С.Цэцэгмаа  Номадс группын салбарын захирал
26. В.Энхбаатар  “Алтан жолоо групп”-ын ерөнхий захирал
27. Г.Очбаяр  Улаанбаатар хотын музейн ажилтан
28. С. Наранцэцэг  “Номин Холдинг” ХХК-ийн агрономич
29. Б.Октябрь  “Драгон Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал
30. Ж.Баттөгс  “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …