Дүнжингаравын замыг өнөөдөр нээнэ

Snapshot_2014-12-29_124641Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил дууссан байна.

Энэ автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ. Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 12.30 цагаас болох бөгөөд Зам тээврийн яамны удирдлагууд болон Гудамж төсөл зам барьсан компаниудын төлөөлөл нээлтэд оролцох юм байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй энэ зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам болж байгаа юм. Замыг нээснээр нарны замд хөдөлгөөний ачаалал өгөхгүйгээр нэвтрэх боломжтой болно. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэжээ. 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтай зам болсон байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …