УИХ-ын дарга З.Энхболд Харшийн сүлд модны наадамд оролцлоо

Улсын Их Хурлын дарга З.Энхболд жил бүр Монголын хүүхдийн ордноос зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадамд оролцдог уламжлалтай. Тэрээр өнөөдөр /2014.12.30/ 57 дахь удаагийн Харшийн сүлд модны наадамд оролцлоо.

DSC_4378Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүүхэд багачуудад хандан ирэх жилдээ эрүүл энх байж, эрдэм номдоо амжилт гарган, ур чадвараа улам хөгжүүлэхийг ерөөн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Мөн авьяаслаг хүүхдүүдийн тоглолтыг үзэж сонирхосны зэрэгцээ 2014 онд сурлага, амжилт, авьяасаараа үеийнхнээ манлайлсан шилдэг хүүхдүүдэд бэлэг гардууллаа.

Харшийн сүлд модны наадмыг Монголын хүүхдийн ордноос 57 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …