Яамдын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа

zasagЗасгийн газрын 2014 оны отгон хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан яам бүрийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.

14 яам тус бүрийн тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги, гол зорилтыг тодорхойлж, дотоод нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүрэг, эрхлэх ажил, үйл ажиллагаа, яам хоорондын болон нутгийн захиргааны байгууллагуудтай харилцах уялдааг хөтөлбөрт тусгажээ.

Энэ баримт бичгийг баталснаар яамдын удирдлагын үйл ажиллагаа жигдэрч, ажилтан бүрийн үүрэг тодорхой болж, хариуцлага тооцох механизм бүрдэж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …