Боомтын захиргаадыг татан буулгалаа

downloadЧиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах зарчим баримтлан төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх санал боловсруулж, төсвийн тодотголын хамт 2015 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг УИХ-ын энэ оны 70 дугаар тогтоолоор Засгийн газарт даалгасан юм.

Энэ дагуу хилийн хяналтын байгууллагуудын үндсэн болон туслах чиг үүрэгтэй давхацсан, иргэдээс авах хураамжийг өсгөсөн, төрийн албан хаагчдын орон тоог нэмсэн Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяа боомтын захиргаадыг татан буулгаж, гаалийн харьяа байгууллагуудад шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ.

Ингэснээр боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий үйлчилгээний 128 ажилтны орон тоо, цалингийн сан, байр ашиглалтын урсгал зардал Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад шилжиж байна.

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …