18112 Санта клаус Гиннесийн дээд амжилтыг эвдлээ

4koc17ur2714puposv551dat6iЭнэтхэгийн Триссур хотын иргэд саяхан Гиннесийн нэгэн дээд амжилтыг эвдсэн байна. Тус хотын иргэд зул сарын баярын үеэр 18112 Санта Клаусыг цуглуулснаар нэг дор хамгийн олон Сантаг цуглуулсан Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Өмнө нь Хойд Ирландын Дерри хотынхон 13 мянган Сантаг нэг дор цуглуулсан амжилтаар тэргүүлдэг байсан аж.

Энэхүү үйл ажиллагааг Эндрюс Тазхат хэмээх иргэн зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагаагаа “Boun Natale 2014” хэмээн нэрлэжээ. Тэрээр өнгөрсөн жил таван мянган Сантаг цуглуулж байсан туршлагатай нэгэн гэнэ.

Сонирхолтой нь, 18112 хүн цуглуулахын тулд ердөө гурван цаг 30 минутыг зарцуулсан байна. Зохион байгуулагчид арга хэмжээгээ өдрийн 13:00 цагт эхэлсэн бөгөөд 16:30 цаг гэхэд хэдийнэ Гиннесийн дээд амжилтыг эвдсэн байжээ.

Б.Саруул

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …