Шинэ жилийн үдшийн “ул мөр”

10690211_588546701279936_1086588965514171725_nМонголчууд шинэ жилийн баярыг өргөн цар хүрээтэй тэмдэглэж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Дэлхийн бусад орны жишгээр нийслэл хотынхоо төв талбайд оргилуун дарсаа буудуулж, урлаг соёлын үйл ажиллагаагаа харж цэнгэн, ёслолын сүрт буудлагыг харж баясан морилон ирж буй шинэ оноо тоолон хүлээж авсаар хэдэн жил өнгөрсөн ч нийслэлчүүд их хотын соёлоо үл умартан “хэтрүүлэн цэнгэх” нь элбэг. Жил жилийн найр наадмын дараахан гудамж талбай иймэрхүү дүр зурагтайгаар эмгэнэлтэй үлддэг нь харамсалтай. Энд тэндгүй оргилуун дарс, нэг удаагийн аяга сав, чихэр цаасны үлдэгдэл Чингисийн сүрт талбайг “чимэглэнхэн”, “шар хувцастангууд” сэтгэл нь гэртээ он гаргавч бие нь оны эхэнд өнөөх л ажлын байрандаа үлдэнэ. Энэ жил ч байдал давтагдсаар.

Шинэ жилийн үдэш төв талбайн хэсгийн замыг хааж, цагдаа, ОБГ-аас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж иргэдийнхээ амар амгалангийн төлөө орон гэрээ мартаж албан үүргээ гүйцэтгэж явахад баяртаа бялуурсан зарим нэг жолооч нар зогсоол, эгнээ байраа зөв эзлэхгүй бухимдал үүсгэх явдал багагүй харагдсан.

Нийслэлийн ЗДТГ-аас “Улаанбаатарын мөнгөн үдэш” арга хэмжээг урлаг соёлын ододтой хамтран зохион байгуулж, ёслолын сүрт буудлагыг олон минутын дурш нижигнүүлж, баярын уур амьсгалыг нэмсэн ч баярлаж цэнгэсэн их хотын иргэдийн соёл ийм байдалтай байна.

Г.Туяа

Г.Эрдэнэбаярын гэрэл зургийг ашиглав.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …