П.Цагаан “өрсөлдөгчөө муулахгүй” ажиллахыг уриалж байна

Төрийн ордны Иргэний танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан сэтгүүлчдэд мэ­дээлэл хийлээ. Ерөн­хий­лөгчийн Там­гын газар, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг олон улсын залилангийн гэмт хэрэг, лицензийн хууль бус наймаатай нэр холбогдсон тухай мэ­дээ­­­­лэл гадны сайтаар гар­сан­тай холбоотойгоор Ерөн­хийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тайлбар хийсэн юм.

Тэрээр “Сонгуулийн хий хоосон гүтгэлэг бүр гад­ны хэвлэлээр дамжиж явах боллоо. Энэ асуудлаар ямар нэг хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэг­дэж байна.

2009 оны сонгуулийн үеэр солонгосчуудаас мөнгө авсан гэж гүтгэж байсан түүхийг давтах сонирхол байх шиг байна. Удахгүй хэвлэл мэдээллийн бай­гуул­лагынхан та нар дээр өнөөдрөөс энэ мэт гүтгэсэн мэдээллийг хэн нэгэн бариад гүйлдээд эхлэх байлгүй.

Бидний хүсч буй зүйл, ийм зүйлд бүү автаасай гэдгийг хүсэх байна. Сая судалгаа хийж үзэхэд, харамсалтай нь зарим нэр дэвшигчид хуулиар ол­гогдсон цагийнхаа 80 хувийг хар мэдээ хийхэд зориулж байна.

Бидний зарчим хэн нэг өрсөлдөгчийг муулахгүй, өөрсдийн ажлаа л суртал­чилж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж ажилламаар л байна. Ерөнхийлөгчийн сон­гуулийн штаб ийм л зарчимтай ажиллаж байна” гэсэн юм.

 

Санал болгох мэдээ

Г.Эрхэмбаяр түрүүлж Монгол Улсын аварга боллоо

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил,  Ардын хувьсгалын 92 …