Далайн хав сахлаараа ч хардаг

images “Callorhinus ursinus”төрлийн далайн хав нүдээрээ хараад зогсохгүй сахлаараа ч мөн хардаг гэнэ.

Тодруулбал, Германы Ростокийн их сургуулийн судлаачид  амьтны хvрээлэнгийн “Callorhinus ursinus” төрлийн 12 настай Хенри хэмээх далайн хав нvдээ аниастай хэрнээ загасчилж байгааг ажиглаж улмаар тус судалгаагаа явуулсан байна. Эрдэмтэд харахгvйгээр хэрхэн загасчилдгийг удаан судалсны дvнд хоншоорын сахалд хамаг учир байгааг тогтоожээ. Хенри сахлынхаа тусламжтайгаар усны долгионы хэлбэлзлийг мэдэрч загас сэлж байгааг мөн хаашаа чиглэж байгааг нь тvвэггvй тогтоон агнаж байж.

“Callorhinus ursinus” бусад төрлөөс илvv vсэрхэг бөгөөд сахлаараа загасны хэлбэр, хэмжээ бvр нас, амтыг мэдэрч чаддаг гэнэ. Тэд хаванд чихэвч, нvдний резинэн баг зvvлгэх, байгалийн янз бvрийн дуу чимээ сонсгох зэргээр 26 долоо хоног уг судалгаагаа явуулсны эцэст “хардаг” гэсэн дvгнэлтэд хvрчээ. Далайн хав заримдаа булингартсан уснаас ч загас барьдаг бөгөөд vvнд сахал нь тусалдаг байна.

Эл судалгаа нь далайн хавны сахал маш мэдрэмтгий гэдгийг нээж буй анхны тохиолдол болсон ажээ.http://www.ugluu.mn/8688.html

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …