Ховд аймаг: 2014 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

1.Улсын тэргүүний Ховд аймаг

10888801_897542446955459_5520981881617937810_nМонгол улсын Засгийн газар нийт 70 гаруй үзүүлэлтээр аймгуудын ажил дүгнэдэг. Ховд аймаг 2013 онд төрийн байгууллагуудын нээлттэй ил тод байдал, авилга хээл хахуулыг халж, хүнд суртал багасгаж, бүтээн байгуулалт ажлуудыг үр өгөөжтэй оновчтой зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас санаачилсан ОНХСан/Орон нутгийн хөгжлийн сан/- гийн хөрөнгө оруулалтыг орон нутагтаа ард түмэнтэйгээ хамтарч үр өгөөжтэй зарцуулсан.Энэ ажилтаараа Монгол улсын Засгийн газраас 2013 оны үйл ажиллагааны дүнгээрээ Ховд аймаг хамгийн өндөр оноо авч эхний байр эзэлж, Монгол улсын тэргүүний аймаг болсон юм.

2.Галдан бошгот хааны мэндэлсний 370 жилийн ой

10881917_897542423622128_4382037260593299896_nМонголын төр, шашин, цэргийн нэрт зүтгэлтэн Галдан бошгот хааны мэндэлсний 370 жилийн ойг 2014 оны 7 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж, Олон улсын хөөмийн наадам, Галдан судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Баруун бүсийн даншиг наадам зохион байгууллаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Галдан хааны нэрэмжит аймгийн дээд шагналтай болж, Ховд хотын төв гудамжийг түүний нэрэмжит болгов. Мөн “Галдан хаан” дуулалт жүжиг аймгийн ХДТ-т тоглогдлоо.

3.Баруун бүс хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган

10885511_897542416955462_755044960429667233_n“Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт”-ыг Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Яам, агентлагууд, баруун бүсийн аймгууд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагууд, Казакстан улсын элчин сайдын яам, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл, Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, бизнесийн төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо. Энэ үеэр Баруун бүс, түүний дотор Ховд аймагт хэрэгжих боломжтой, эдийн засгийн өндөр өгөөжтэй томоохон төслүүд болон аймгийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн боловсруулсан 110 гаруй төслийг танилцуулж, хамтран ажиллах талаар яриа хэлэлцээр хийлээ. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтанд оролцогч талуудтай Ховд аймгийн Засаг дарга нийт 300 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хамтран ажиллах 13 санамж бичиг, хөрөнгө оруулалтын 1 гэрээнд гарын үсэг зурав.

4. “Мөнгөлөг шагшуурга мөсний баярт” 12000 хүн оролцов

10885274_897542480288789_8293976222611537552_n“Мөнгөлөг шагшуурга мөсний баяр-2014” урьд урьдынхаас онцгойрч Баруун бүсийн аймгууд, Монгол төрийн эрхэм түшээд, хөрш Шинжаан Уйгараас уригдан ирсэн зочдод Өвлийн спорт, урлаг, аялал жуулчлалыг үзэсгэлэнт Хар ус нуурын мөсөн дээр хөгжүүлж болдгийг олон ястнууд хамгийн “тод” өнгөөр зурж, яруу “тод” харууллаа.

Мөсний баяраар эрэгтэй, эмэгтэй сумо, гүйлт, олс таталт, аймгийн аварга шалгаруулах урианхай мөсөн сурын харваа, тэмээний уралдаан, тэмээний буухиа, сайхан тэмээтэй хос зэрэг олон төрлийн тэмцээнд 50-иад байгууллагын 480 гаруй тамирчид, нийт 12000 хүн оролцож сонирхсон юм.

5.Зам дагаж хөгжил aйсуй

10308875_897542426955461_366495452186692886_n”Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төсөл”-ийн хүрээнд Бага улаан даваа-Тэмээн хүзүү чиглэлийн 110.8 км замыг Бага улаан даваанаас Тэмээн хүзүү чиглэлийн замыг БНХАУ-ын “China Jiangsu Jianda construction” ХХК гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгөв.

Ховд-Өлгий чиглэлийн хатуу хучилттай 60 км зам ашиглалтад орсон, Ховд–Өлгий чиглэлийн 189.7 км зам 125 сая долларын хөрөнгө оруулалтаар барьж ирэх онд  дуусгахаар,Ховд-Манхан чиглэлийн 85.3 км хатуу хучилттай авто зам,Манхан-Дарви чиглэлийн 100 км хатуу хучилттай авто зам ашиглалтанд орлоо.

6.Дэвшилтэт технелоги бүхий Шинэ дулааны станц

10891768_897542493622121_2723470752144171046_nУлаанбаатар хотын МЭЗ компани Дулааны 2 дугаар станцыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 8.9 тэрбумын хөрөнгөөр барьж, шинэ дулааны станц Ховд хотын хэрэглэгчдийн 40 хувийг хангаж байна. Шинэ станц 42 мгватын 35 кколартай үндсэн 3 зуух бүхий 11 гватын хүчин чадалтай.Ялтсан бойлуур бүхий шинэ технелогийн дэвшилтэй шинэ станцтай болсноор орон сууц,байгууллагын халаалт жигдэрлээ.

7. ХОВД-2014” бага олимп

10411050_897542490288788_6464752030262740633_n“Ховд аймгийн Хөгжлийн төлөө” сан 8 дугаар сарын 06-наас 11-ны өдрүүдэд Ховд аймгийн ЗДТГазар, ССАЖЯ, МҮОХороо хамтран зохион байгуулсан “ХОВД-2014” бага олимпод 16 сум, аймгийн төв Жаргалант сумын 12 баг, нийт 28 багийн нийт 1500 гаруй тамирчид спортын 14 төрлөөр өрсөлдлөө. Бага олимп жүдо, чөлөөт бөх, сур харваа, ширээний теннис, үндэсний бөх, урианхай сур, даам, шатар, олс таталт, 4х100 метрийн буухиа, 100 метрийн гүйлт, хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын 14 төрлөөр 286 багц медалийн төлөө өрсөлдөв.Багийн нийлбэр дүнгээр 308 оноогоор Буянт сумын баг тамирчид гуравдугаар байр, 324 оноогоор Булган сумын баг тамирчид хоёрдугаар байр, 354 оноогоор Жаргалант сумын Цамбагарав багийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ.

8.Гэрэлтэй гэгээлэг Ховд хот

10393677_897542430288794_3357405387213964080_nХовд Аймгийн хэмжээнд гудамж замд 26 гэрэлтүүлэг, гэр хороололд 112 гэрэлтүүлэг шинээр тавигдаж.Ховд хотын гэрэлтүүлгийн асуудалд шийдэгдэж,иргэдийн амар тайван амьдралын баталгаа хангагдаж,тохилог гэрэлтэй хотод тухлаг амьдрах орчин бүрдлээ.

9.Ховд хотын цахилгааны эх үүсвэр сайжирлаа

10885471_897542463622124_7666595977348356006_nХовд хотын цахилгааны 2-р хуваарилах байгууламж, дэд станцыг трансформатор, шугам сүлжээний хамт 1.7 тэрбум төгрөгөөр барьж, Жаргалант сумын хүчдэл нэмэгдүүлэх шаардлагатай 6ш трансформатор, 04 кв-ын шугамын өргөтгөлийг 520 сая төгрөгөөр барих тендерт “Жаргалант луу” ХХК шалгарч, гэрээ байгуулан гүйцэтгэж байна.

10.Орлоготой хүн бүр сууцанд амьдрах боломж бүрдлээ

10888856_897542506955453_9088635145394636681_nХовд хотод 1000 айл, сумын төвүүдэд 50 айлын орон сууцыг иргэдийн санаачилга, төр хувийн хэвшлийн оролцоотой барина гэж аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт бий.

Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 480 айлын орон сууцны барилга барих хэсэгчилсэн төлөвлөгөөг батлуулж, инженерийн дэд бүтцийн зураглалыг боловсруулан эхний ээлжийн 120 айлын 2 барилгын хөрөнгө оруулалтыг ТОСК-аас шийдвэрлэгдэж ажил эхлүүлээд байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 683 айлын 24 орон сууц барьж байгаагаас 242 айлын орон сууц ашиглалтад орлоо.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …