Дэлхийн хамгийн туранхай эмэгтэй Валера Левитина

anorexia1 Өдгөө 40 настай 25 кг жинтэй Валера Левитина хэмээх эмэгтэй дэлхийн хамгийн туранхай нэгэн юм.

Тэрээр хамгийн анх ээждээ “хэт тарган байна. Жингээ хасаач” гэж загниулснаасаа хойш турах дэглэм барьж эхэлсэн байна. Энэ үед Валера 16 настай 63 кг жинтэй охин байжээ.

 

Турах дэглэм барьснаасаа хойш тэрээр байнга жингээ хаяж эхэлсэн бөгөөд 24 настайдаа 38 кг болсон байж. Ингээд нэгэнт гоолиг сайхан болсон бүсгүй загвар өмсөхөөр шийдэж тайзан дээр алхаж эхэлсэн бөгөөд байнга хоолны дэглэм барьж улам туранхай болохыг эрмэлзжээ.

Valeria-Levitin_www.pixanews-27

5163-35

Гэвч энэ бүхэн эцэстээ түүнийг бараг хүн гэж хэлэхийн аргагүй ясан дээр тогтож буй арьс шиг харагдуулах болж. Валера хэвийн жинтэй болохыг хичээсэн боловч ямар ч үр дүн өгөхгүй байсаар байгаа юм. Тухайлбал тэрээр өдөрт 5000-8000 ккал илчлэг бүхий хүнс хэрэглэдэг. Гэтэл энгийн хүмүүс өдөрт 2000 ккал илчлэг бүхий хүнс хэрэглэхэд л таргалаж эхэлдэг байна.

valeria-e1365811039929

Одоо Валера Левитина тураалд орж хоолонд дургүй болох өвчитнүүдийн хамгийн хүнд шатны өвчтөн болсон аж. Тэрээр өөрийн амьдралынхаа тухай Английн нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний ярианаас хүргэе!

… Би охидод хэрхэн амьдаараа үхэх тухай зааж өгч чадахгүй. Миний и-мэйлд маш олон охидоос “яаж турах вэ” гэсэн асуулт ирсэн байдаг. Тэдний ихэнхи нь 20 настай маш залуу бүсгүйчүүд. Тэдэнд туранхай байх сайхан санагдаж байгаа байх. Гэвч үнэндээ миний амьдрал одоо бүрэн сүйрсэн. Би маш их ганцаарддаг бас хэний ч дур татамгүй тийм муухай болж хувирсан байгаа биздээ…Миний мөрөөдөл бол жирийн л хүмүүстэй адил болж хүүхэдтэй болон тэднийгээ халамжлах. http://www.ugluu.mn/8709.html


М.Сониуч Ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …