Даяараа “Лайк” Дархан-Уулынхан ачааны хүндийг үүрнэ

Pa201306182547 Ц.Элбэгдоржид өгөх санал бол Монголын үйлдвэржүүлэлтийн төлөө өгөх санал юм 

Дархан-Уул аймагт сурталчилгааны ажлаа хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг тус аймгийнхан даяараа “Лайк” өргөн дэмжиж байна. Бурхантын хөндийд хур дагуулан ирсэн түүнийг Дархан-Уулынхан Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд мөн дэмжиж Төрийн тэргүүнээр сонгогдоход нь том оноо өгч байсан билээ. Өчигдөр өглөө Дархан сумын ахмадуудтай сэхээвчинд суун хөөрөлдөж, их үдэд газрын мухарт мартагдсан уурхайн хот болох Шарын гол суманд ажиллаж, өдөр залуустай хүсэл мөрөөдөлтэй агуу хүмүүс болох талаар ярилцан тэдний хамт дугуйгаар хотын төвөөр аялсан тэрээр орой нь Дархан-Уул аймгийн төв Дархан сумын иргэдтэй уулзалт хийсэн юм.
Уулзалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Монгол Улсын Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар нэр дэвшигчээ дэмжин оролцлоо. Дархан-Уул аймгийнхан “Хүнээс авдаг биш өгдөг Ерөнхийлөгчөө дэмжие”, “Авлигачдаас ард түмний мөнгийг булаан авч иргэддээ зориулж байгаа ардчилсан Ерөнхийлөгчдөө саналаа өгье” хэмээн уриалцгааж байв.
Ц.Элбэгдорж нэр дэвшигчийг харсан ахмад, дунд насныхан “1990 он санаанд буулаа” гэцгээж байсныг сонссон МҮАН-ын дарга М.Энхсайхан “Ц.Элбэгдоржийн явж байгаа газар ардчиллын сүлд дагаж яваа мэт санагддаг” хэмээж байв. Тэрээр залуусыг Ерөнхийлөгчийн сонгуульд заавал оролцохыг уриалж байлаа. Улаанбаатарт болсон АОХН-ийн Сайд нарын бага хуралд оролцсон Мьянмарын ардчиллын лидер, Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи “Монголд саналаа өгдөггүй хүн байдаг юм уу” хэмээн гайхаж байсан. Уг энь ардчиллын төлөө саналаа өгнө гэдэг эрх чөлөөт хүний хамгийн нандин эрх байдаг. Өөрөө гэрийн хороонд 20 шахам жил суусан хатагтай Ан Сан Су Чи сонгуульд оролцохыг хамгийн ихээр хүсдэг байжээ. Тиймээс эрхээ эдэлж сонгуульд оролцохыг хүсдэггүй хүмүүс түүнд ихэд хачирхалтай санагдсан байна. МҮАН-ынм дарга М.Энхсайхан “Ц.Элбэгдоржид өгсөн санал бол Монголыг үйлдвэржүүлэхийн төлөө, бүтээн байгуулалт өрнүүлэхийн төлөө, авлигагүй нийгмийн төлөө санал юм. Бас Монголын бүх өрх гэр, хүүхдүүдийн төлөө өгч байгаа санал юм” гэсэн бол Эрүүл мэндийн дэд сайд, хорт хавдрын эмч Ж.Амарсанаа авлига, хорт хавдар хоёр агаар нэг гэдгийг хэлж, нийгмийн хорт хавдар болсон авлигыг гүйцэд эмчлэхийн тулд Ц.Элбэгдорж дахин дөрвөн жил Төрийн тэргүүнээр ажиллах нь зүйтэй хэмээж байлаа.
Эрхэм гишүүн Х.Тэмүүжин “Төсвийн мөнгө бол улстөрчдийг гоё харагдуулах мөнгө биш, иргэд орон нутгаа өөрчлөгдөхөд зориулагддаг мөнгө” гэдгийг сануулаад авлигатай тэмцэхэд өөрт нь хамгийн том нөмөр түшиг болох Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр дахин сонгохыг уриалав. Авлигагүй шударга нийгмийн төлөө, архигүй эрүүл нийгмийн төлөө, алагчлалгүй тэгш тогтолцооны төлөө түүнийг сонгох ёстой гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдөр Монголд явж буй үйлдвэржүүлэлтийн хувьсгалыг Х.Баттулга, хууль, шударга ёсны хувьсгалыг Х.Тэмүүжин, хотжилт, хотын соёл дэлгэрүүлэх хувьсгалыг Э.Бат-Үүл, хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө хувьсглыг О.Магнай удирдаж, тэднийг Ц.Элбэгдорж нэгтгэн удирдаж байгаа тул түүнийг дахин сонгоорой гэж байлаа.
Ардчиллыг удирдсан хоёр засварчин
1980-аад оны сүүлээр дэлхийд ардчилсан хувьсгал өрнөхөд Европын адчилсан хувьсгалыг Польшийн усан онгоцны засварчин Лех Валенса, Монголын ардчилсан хувьсгалыг Эрдэнэт үйлдвэрийн засварчин Ц.Элбэгдорж манлайлж, аль аль нь үйлдвэрийн засварчин төдийгүй нийгмийн засварчин болж, дэлхийг сайн тийш нь өөрчлөхөд хувь нэмрээ оруулсныг Ж.Батзандан гишүүн жишээлэн ярьж байлаа.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж сурталчилгааны ажлаа наран ургах Дорнод аймгаас эхэлж эх орноо нар зөв тойрон хамгийн сүүлийн буудал болох 21 дэх аймагтаа аяны дөрөө мулталсан нь Дархан-Уул аймаг болсон юм. Өнгөрсөн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хаалтаа Эрдэнэтэд хийж байсан тэрээр энэ удаа Дархан-Уулд орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа өндөрлөж байгаа юм.
“Сүүлийн тэмээний ачаа хүнд. Тиймээс 2013 оны сонгуулийн хамгийн хүнд ачааг даах аймгаар Дархан-Уул аймгийг сонголоо” хэмээн нэр дэвшигч хэлж байв.
Иргэдэд хандаж хэлсэн үгэндээ нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Монгол Улсын хөгжилд Дархан-Уул аймгийн хөгжил томоор нөлөөлнө. 1962 онд байгуулагдаж байсан Дарханы шугам сүлжээг 2015 он гэхэд бүрэн шинэчилнэ. Үүний төлөө бид явах ёстой. Дархан сум үйлдвэрлэл-технологийн парк хот болно. Дарханы ДЦС-ийг шинэчлэхийн төлөө ажиллана. Төмөртийн ордоос түүхий хүдэр гадагш зөөхийг төрийн зүгээс хориглоно. Дэргэд Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр байна. Тэнд хүчин чадлаа нэмэгдүүлэхээр шинэчлэлт хийж байна. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр байна. Шарын голын нүүрсний ордод нөөөц тогтоох судалгаа хийж 80 жилийн нөөцтэйг тогтоогоод байна. Дарханд 2200 хүний судалтай спорт цогцолбор байгуулах гэж байна. Эмнэлэг, сургуульд нь ч анхаарна. Ингэхээр Дархан-Уул аймагт хөгжих их боломж байна.
Гэвч авлигаас болоод Монгол Улс хөгжихгүй байна. Авлигын мөнгийг дандаа ард иргэд төлдөг. Гурил авлигаар оруулж ирсэн бол гурил, талхны үнэ өснө. Юмны үнэ өслөө гэдгийн цаана авлига нөлөөлсөн байж мэднэ” хэмээн нэр дэвшигч ярьж байлаа. Хүүхдүүдийг цэцэцрлэгтэй, ээж аавуудыг ажилтай, залуусыг боловсролтой, ахмадуудаа төрийн мэдлийн орон сууцтай болгох талаар анхаарч ажиллахаа амлалаа.
Дархан-Уул аймагт тэргүүн хатагтай Х.Болормаа очсон юм. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Та бүхний төлөө тэргүүн хатагтай бид хоёр хамт зүтгэнэ.Тэргүүн хатагтай өглөө бүр надад сонгуульд юу амласныг маань сануулж байх болно” гэлээ.
Дарханы сонгогчид уулзалтын дараа нэр дэвшигчийг бүчиж баяр хүргэн амжилт ерөөж, ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжихээ илэрхийлцгээв. Өнөөдөр нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сэлэнгэ аймгийн зарим сумдад ажиллана.
                                                                                                                        Д.ОЮУН

Санал болгох мэдээ

Г.Эрхэмбаяр түрүүлж Монгол Улсын аварга боллоо

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил,  Ардын хувьсгалын 92 …