Хууль зүйн яам нэг хэлтэс, зургаан газартай болно

olloo_mn_1420429969_olloo_mn_1403051454_dorligЦомхон бүтэцтэй байх асуудал нь төрийн албаны ихэнх салбарт хамаатай. Учир нь Засгийн газраас гаргасан эдийн засгийн хэмнэлтэд яам, агентлаг, газрууд бүтцээ цомхотгохыг тусгасан билээ.
Тэгвэл шинээр батлагдсан журмын дагуу дөрвөн хэлтэс, таван газартай байсан Хууль зүйн яам цаашид нэг хэлтэс, зургаан газартай ажиллахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн сайд Д.Дорлигжав газрын дарга нараа албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал, Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Б.Баасандорж, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Сүнжид, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Амарзаяа, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлөхөө мэдэгджээ.

Хуульд зааснаар яамны газрын даргыг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилж, чөлөөлдөг. Тэгвэл ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийн гарын үсэгтэй, “Ажлаас нь чөлөөлөх тухай” тушаал өнөөдөр гарах нь гэсэн мэдээлэл байна.

olloo.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …