МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Ц.Оюундарь сонгогджээ

4lgu9ijkr4tu7rt2q5fq85la2hСүүлийн хэдэн өдөр хэл амны бай болж, олон нийтийн анхаарлын гол төвд байсан МҮОНРТ-ийн асуудал цэгцэрлээ. Өнөөдөр Үндэсний зөвлөл  хуралдаж МҮОНРТ-ийн захирлаар Ц.Оюундарийг томилсон байна. Ц.Оюундарийг хуралдаанд оролцсон нийт гишүүд бүгд дэмжсэн бөгөөд 100 хувийн саналаар сонгожээ. Тэрээр МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшихийн тулд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.

Тэрбээр сургуулиа төгсөөд анх Монгол Телевиз буюу одоогийн МҮОНТ-д сурвалжлагчаар орж aжилласан төдийгүй богино хугацаанд өсөн дэвжиж тоймч, программын даргаар ажиллаж байжээ. Дараахан нь Ийгл телевизийн дэд захирал, МҮОНРТ-ийн захиралаар ажиллаж байсан.  2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, “Сэтгүүл Зүйн Мастер”-ийн зэргийг хамгаалсан Ц.Оюундарь телевизийнхээ дарга нь болмоор байна гэдгээ МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажавт шууд хэлж байсан удаатай аж.

Тэрбээр энэ удаад төсөв нь 50 хувь танагдсан, 100 гаруй айлын амьдрал тээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа “данхайсан бүтэцтэй ч уран бүтээл багатай” хэмээн шүүмжлэгддэг Монголын хэвлэлийн салбарын анхдагч их айлын ачааг нуруундаа үүрэх хариуцлагатай албанд очлоо. Өмнө нь хэвлэлийн салбарт ажиллаж байсан туршлагатай, салбар, үйл ажиллагаагаа мэддэг хэмээн дүгнэгддэг Ц.Оюундарь хатагтай 6 төрийн нүүр үзэж МҮОНРТВ-ийг олон жил авч явсан М.Наранбаатарын залгамж болж ийнхүү сонгогдлоо.

Г.Туяа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

С.Батсайхан: Халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс …