СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ХОРООДОД ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛЖ БАЙНА

p17taqfucs1a80178v16qo21dgjl1 Монгол улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн саналыг анх удаагаа автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах  хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн  IP камераар тоноглох юм.  Уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байна. Санал авах 368 хэсгийн хороог камержуулж, санал авах байрны гадна дэлгэц байрлуулан санал хураах, тоолох үйл ажиллагааг иргэд, олон нийтэд, ил тод, нээлттэй  хүргэх юм. Мөн өндөр хурдны шилэн кабелаар дамжуулан 66 хэсгийн хорооны камерийг интернетэд холбож, дэлхийн аль ч өнцөг буланд сонгуулийн үйл явцыг нээлттэй  хүргэхээр ажиллаж байна. Хяналтын камер суурилуулах ажилд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас 6 баг гарсан бөгөөд 2013 оны 6-р сарын 23 гэхэд хяналтын камерыг бүрэн суурилуулж дуусгах юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Эрлийз бага насанд МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн хээр даага түрүүллээ

  Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын эрлийз бага насанд 65 хурдан дааганы …