Саппорогийн уулзварыг маргааш нээнэ

banner_sapporo1

“Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн тойрог буюу жолооч нарын хэлж заншсанаар “Эр зоригийн тойрог”-ийг 4 замын уулзвар болгох ажил дуусч байна. Уг уулзварын зам барилгын ажил өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн бөгөөд маргааш буюу 6 дугаар сарын 19-ний 11:40 цагт уулзварын нээлтийн ажиллагаа болно. “Гудамж” төсөл нь нийслэлийн замын 33 уулзварын өргөтгөн шинэчлэх бөгөөд уг ажил нь төслийн хүрээнд хийгдсэн 2 дахь ажил юм.

Тус уулзварын зураг төслийг “Танил санаа” ХХК, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК тус тус хийж гүйцэтгэлээ. Саппорогийн тойрог нь судалгаагаар нийслэл хотын хамгийн аюултай цэгээр тодорч байсан бөгөөд уг тойрог 4 замын уулзвар болсноор авто тээврийн осол болон замын түгжрэл тодорхой хэмжээнд багасах юм.

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …