Хүмүүсийг зомби болгогч мансууруулах бодис

11_gol Өдгөө 24 настай Кристиан хэмээх оюутан залуу нэг өглөө сэртэл шалан дээр нүв нүцгэн хэвтэж байлаа. Тэрбээр хаана байгаагаа мэдэх гэж хэсэг бодолхийлэв. Гэтэл тэр өөрийнхөө өрөөнд хэвтэж байх агаад ямар ч тавилга, телевиз, сейфгүй болсныг хараад гайхав. Кристиан арайхийн өндийж босоод, нэгдүгээр давхар руу бууж, жижүүртэй уулзахаар явав.

-Өчигдөр орой миний өрөөний бүх тавилгыг аваад явчихжээ. Та тэр үед хаана байсан юм бэ хэмээн Кристианыг асуутал

-Би байрандаа байсан. Дөрвөн хүн тавилгыг тань зөөгөөд гарсан шүү дээ. Тэд танай тавилгыг зөөх гэж бүхэл бүтэн дөрвөн цаг болсон гэж жижүүр тайван хариулав.

-Та яагаад тэднийг зог­соо­­гоогүй юм бэ хэмээн Кристианыг уурлахад,
-Тэр дөрвөн хүний нэг нь та байсан. Та надад “Бүх зүйл хэвийн. Надад санаа зоволтгүй” гээд байсан шүү дээ гэж хэлэв.

Яг энэ үед Кристианы толгойд зарим нэг зүйл зурсхийн орж ирэв. Тэрбээр өчигдөр орой хэрхэн ямар үйл явдал өр­нөс­нөө санаж эхэллээ. Эхэндээ тэр бааранд орсон бөгөөд хэн нэгэн түүнийг тамхиар дайлж, ямар нэгэн “чөтгөрийн өвс” гэгч зүйл ярьж байсан аж. Ингээд л Кристиан тэр тамхийг анх сормогцоо өөрийн гэсэн ухаан, мэдрэлгүй болсон байна. Яг л робот шиг бусдаар бүрэн удирдуулдаг болжээ.

Ингээд гурван залуу түүн дээр ирж, гэртээ байгаа бүх зүйлээ чөлөөлөхийг санал болгожээ. Тэр ч яг л хэвийн зүйл хүлээн авч байгаа мэт зөвшөөрсөн байна.

Кристиан харин ч азтай үлджээ. Учир нь энэхүү өвсийг татаж үзсэн хүмүүсээс амьд үлдсэн нь тун цөөн. Энэ бол скополамин буюу “чөтгөрийн өвс” юм.

Боол болгогч хэрэгсэл 

Өмнөд Америкт скопо­ламин өргөн тархсан бөгөөд гэмт хэргийн ертөнцөд олж авсан өгөөшөө ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй хэрэгсэл болгон хувиргахад ашигладаг байна. Өнөөдөр энэхүү мансууруулах бодис АНУ, Европ, Азид тархжээ.

Энэ бол ямар ч үнэр, амтгүй бодис бөгөөд Өмнөд Америкийн ихэнх цэцэр­лэгүүдэд ургадаг борра-черо модны цэцгээс гарган авдаг. Нэг грамм ийм өвс ердөө л хэдхэн ам.долларын үнэтэй байдаг нь кокаинаас хэд дахин доогуур хэсэн үг.

Скополаминаас хэдхэн миллиграммыг тамхи, унд­аанд хольж хэрэглэхэд л хү­ний эрч хүч хэдхэн секундын дараа үгүй болж, бусдын хүслийг биелүүлэгч, дуулгавартай робот болон хувирдаг аж.

Мансууруулах бодисын ди­лер Деменсиа Блэк скопо­ламины үйлчилгээний та­лаар “Энэ өвс таныг зүгээр л тархигүй зомби болгон хувиргадаг. Нэг хэрэглэлээ л бол бусдын хэлсэн бүхнийг биелүүлэхэд бэлэн болдог” гэжээ.

Сурвалжлагч Райан Даф­фи энэхүү тодорхойлолтыг Блэкийг Колумбын Богота хотод байхад олж сонссон аж. Энэ хот бол аймшигт мансууруулах бодис хүчтэй тархсан газарт ордог юм байна.
Үүнээс гадна хүнийг хараад “чөтгөрийн өвс”-нд мансуурчихаж гэж таамаг­лахад тун хэцүү аж. Зөвхөн Блэк мэтийн туршлагатай хар тамхины худалдаачид л өгөөшийнхөө нүдийг хараад, яг бэлэн болжээ гэдгийг мэднэ.

Энэхүү мансууруулах боди­­сыг хулгай, дээрэм, мэргэж­­лийн хүн амины хэрэгт амжилттай ашиглаж байгаа нь өгөөшийнхөө эсэр­гүүцлээс сэргийлэх зорил­готой. Учир нь гэрийн эзэн өөрөө дагуулаад авч ирээд, тавилга сэлтээ ачилцаж өгч байхад орон гэрийг нь эвдэж дайрах ямар хэрэгтэй билээ.

Сурвалжлагч Райан Даф­фи “Хүн өөрөө ч мэдэлгүй боол болон хувирдаг бөгөөд сэтгэц нь цоо эрүүл мэт харагддаг. Скополамин бол миний мэддэг мансууруулах бодисууд дотроос хамгийн аюултай нь. Гэмт хэрэгт­нүүдийн цорын ганц гар­­гадаг эрсдэл бол тун хэт­­­рүү­­­­лэлт. Энэ бодисоос ердөө 50 миллиграммыг хүр­­­­тэ­хэд л шууд үхэлд хүргэнэ. Яагаад гэвэл хүний амьсгалын системд нөлөөлж, боогдуулдаг” гэжээ.

Физиологийн хувьд ско­по­­­­ламин цаашид хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа бага. Гэхдээ энэ нь хүний мэдрэлийн эсүүдийг устгаж, ой санамж муутгадаг гэдэг нь хэдийнэ тогтоогджээ. Түүнчлэн салст давхаргуудыг хатаадаг байна.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …