МУИС-ийн ректор А.Галтбаяр шинэ оны өмнөхөн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаа өгсөн шалтгаанаа тэрбээр “Нэгдүгээрт, эрдэм шинжилгээний ажлаасаа хэт хөндийрч байна. Хоёрдугаарт, зохион байгуулалттай гүтгэлэг, хов жив, улс төрийн намуудын элдэв явуулга зэрэг олон жил ажил хийхэд саад болж байгаа учир ажлаа өгсөн” хэмээн товч тайлбар өгөв.
БСШУ-ы сайд Л.Гантөмөр түүний оронд Р.Бат-Эрдэнийг МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Хуулийн дагуу МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг удахгүй явуулна хэмээн БСШУЯ-наас мэдээллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн