”З.Энхболд МАН-ын гишүүдийг ”Сэвтэй дөрөв” гэж гарга гэсэн”

b458e5e362eae8fboriginalОны өмнөхөн ажлаасаа халагдсан МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдын эсрэг хариу мэдээллүүдийг хийсээр байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шинэ гишүүдийг томилох үеэр УИХ-ын дарга З.Энхболд шинэ гишүүдэд хандан “Их хэцүү газар очиж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүнтэй хийдэг ажлыг  700 хүний хүчээр хийдэг. Аймшгийн газар байгаа, архи дарс уух нь замаа алдсан” гэх мэтээр хэлсэн.

Түүний хэлсэн үгний хариуд М.Наранбаатар “УИХ-ын чуулганы  индрээс  давуу талаа ашиглаж “М.Наранбаатар тэргүүтэй түүнийг тойрон хүрээлэгчдийг архичин гэж хэлсэн юмаа” гээд сууж байна гэдэг яачихсан ёс зүй вэ. Шүүхэд өгч, нэр төрөө сэргээнэ” гэсэн билээ.

Тэгвэл тэрбээр өчигдөр мөн УИХ-ын дарга З.Энхболдод хандан “Энэ байгууллагыг өөрийнхөө зорилгод ашиглах ямар их тачаадсан хүсэлтэй юм. Тэр хүслийг нь би биелүүлдэггүй. Өөрийнх нь өмч биш гэдгийг л хэлсний  л үр дүн энэ. Ёс зүйгүй зүйл 2008 оны гуравдугаар сараас эхэлсэн. Тухайн үед З.Энхболдлтэргүүтэй АН-ын 4 нэр дэвшигч “Эвтэй дөрөв” гэдэг сурталчилгаа явуулсан. Ингээд нэг өдөр надруу  залгаад “Сэвтэй дөрөв” Өвөрхангайд гэж МАН-аас нэр дэвшигчдийг хэлнэ гэсэн. Ингээд “Энэ арай болохгүй. Би сонгуулийн  маргааш ард түмний царайг яаж харах юм” гэсэн. Эндээс л бид хоёрын маргаан эхэлсэн” гэж хэлэв.

Тэрбээр үүгээрээ УИХ-ын даргыг өөрөөс нь ёс зүйгүй зүйл шаардаж байсан гэдгийг дэлгэсэн юм.

Т.Сар
Эх сурвалж: 24tsag.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …