Эрдэмтэд тэмцлээ түр хугацаагаар зогсоолоо

hdnelnpsnbe3nscmhtv1plf0dШинжлэх ухаанаа аваръяа түр хороо ирэх долоон хоногт зохион байгуулахаар төлөвлөөд байсан жагсаалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь тэд өчигдөр 17.00 цагийн орчимд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй уулзсан байна. Уулзалтын үеэр салбарын сайд шинжлэх Шинжлэх ухааны хүрээлэнгүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулна, шинжлэх ухаан Монгол Улсад хэрэгтэй талаар хэлсэн байна. Тиймээс эрдэмтэд тэмцлээ түр хугацаагаар зогсоож, төрийн шийдвэрийг ажиглахаар болжээ. Гэхдээ тэд байр суурин дээрээсээ хөдлөхгүй гэдгээ энэ үеэр хэлсэн юм. Тус хороо өнгөрсөн сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, шинжлэх ухааны салбарын бүтцийн өөрчлөлтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 13 хоногийн хугацаанд шинжлэх ухааны салбарынханд албан ёсны ямар нэгэн хариу одоо хүртэл өгөөгүй байгаа юм.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …