Агаарын бохирдлын дэд хорооныхон бүрдлээ

3t7n34p748rc0c8kvcpriu04atУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах үүднээс 2-3 хэлэлцүүлэг хийсэн. Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд сайд нар орох нь хурлын ирц бүрдэхгүй шалтгааныг бий болгодог. Үүгээрээ сул талтай” гэдгийг хэллээ. Харин С.Дэмбэрэл гишүүний хувьд агаарын бохирдол гэж ярихаас гадна хөрс, усны бохирдлыг мөн ярих зайлшгүй шаардлага бий болоод байна гэсэн юм. Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Су.Батболд, Я.Содбаатар, С.Оюун нарыг оруулахыг дэмжлээ.

Ц.Нандин

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …