Зам тээврийн яамны байрыг эмнэлэг болгох нь тодорхойгүй байна

0a09bb5953ed585originalУИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн талаар өчигдөр мэдээлэл хийв. Засгийн газраас уг барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглана хэмээн мэдэгдсэн ч дорвитой алхам хийхгүй байна гэв.

Тиймээс тэрбээр Засгийн газрын гишүүдийг энэ эмнэлгийг байр болготол нь шахаж ажиллана гэсэн юм. Зам тээврийн яамны байрыг эмнэлэг болгох тухай ярьж байгаа.

Эрүүл мэндийн сайдын хэлж буйгаар тус барилгыг буцаан эмнэлэг болгоход шинээр барьснаас ялгаагүй хөрөнгө мөнгө шаардаж байгаа аж. Тиймээс Зам тээврийн яамыг эмнэлэг болгох эсэх асуудалд нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Харин Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглана гэдгийг салбарын сайд нь хэллээ.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …