Зүүн салааны замыг хаана

zuun salaanii zam Нийслэлийн зам засварын ажил хийгдэж буйтай холбоотойгоор Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэлх 1.6 км авто замын зорчих хэсгийг өнөө орой 22:00 цагаас эхлэн хаахаар болсон байна.  Тус замыг 8 хоногийн хугацаатай хааж, зам засварын ажлыг хийхээр болжээ.
Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчлэх, үргэлжлүүлэн 1.2 км авто замыг шинээр барих ажлыг “ОДНД” ХХК 65 хувьтай гүйцэтгэж байна. Хуучин эцсээс хойшхи 2.4 км-т хучилтын ажил дуусч, зорчих хэсгийг нээсэн бөгөөд явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил хийгдэж байна гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …