Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бодлогын зөвлөл ээлжит хурлаа хийв

329313b491cbd249d2369e47b02b906cХүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/54 тоот тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  асуудлаарх салбар дундын бодлого, зохицуулалтыг хангах зорилго бүхий  “Бодлогын зөвлөл”-ийг байгуулсан билээ.   Энэхүү зөвлөлийн даргаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд ажилладаг. Уг зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийгдэж буй аливаа бодлого, арга хэмжээ, төлөвлөж буй ажлын талаар хэлэлцэн, үйл ажиллагааг уялдуулах, хэрэгжилтийг сайжруулах санал, зөвлөмжийг өгч холбогдох талуудтай хамтран ажиллах зорилготой.
Тэгвэл өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар “Бодлогын зөвлөл”-ийг хуралдууллаа.  Тус хурлаар 2014 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн болон 2015 онд хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн. Мөн Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлаар санал солилцсон юм.
Бодлогын зөвлөл өнгөрсөн хугацаанд 10 гаруй удаа хуралдаж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга”,  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн төсөл боловсруулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн газар өмчлөл, халамжийн орон сууцанд хэрхэн хамрагдалт, түүний хэрэгжилт, Төрийн орон сууцны Буянт- Ухаа 1 хөтөлбөрийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хороо байгуулах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлын зохион байгуулалтад өөрсдийн саналыг тусган,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хамтран ажилладаг төр, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулжээ.

   Тус хуралд:
– Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо
– Хүний эрхийн үндэсний комисс
– ХАХНХЯ-ы Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс
– БШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтэс
– БХБЯ-ны СБТГ
– НХҮЕГ-ын Гэр бүлийн хөгжлийг дэмжих газар
– Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга байгууламж эрчим хүчний хяналтын хэлтэс
– НДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн газар
– Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо
– Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
– Монголын дүлий иргэдийн үндэсний холбоо
– Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
– Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо
– Аифо ОУБ
– Монголын Үндэсний олон нийтийн радио нийгэм хөдөө аж ахуйн үйлдвэрийн ерөнхий редакци
– Сэргээн засах хөгжлийн үндэсний төв

Байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон салбарын мэргэжилтэнүүд оролцлоо.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …