М.Наранбаатарын эсрэг З.Доржийг онилсон нууц ноёнтон хэн бэ?

10927994_1521888951412520_1938184111_nТөрийн соёрхолт, яруу найрагч З.Дорж МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатарын асуудлаар өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “М.Наранбаатар нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийх бүрдээ АТГ намайг шалгаад буруугүй гэсэн зөвлөмж өгсөн гээд нэг нэг цаас бариад тайлбарлаад байгаа юм хэмээгээд 2014 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр АТГ-аас М.Наранбаатарт ирүүлсэн зөвлөмжийн хуулбарыг сэтгүүлчдэд үзүүлсэн юм.

10913055_1521887248079357_1747200444_n 10877862_1521887251412690_918069620_n

Тэрбээр М.Наранбаатарыг АТГ-аас шалгаад буруутайг нь доорхи 3 үндэслэлийг тогтоосон байгаа юм гэв.

-МҮОНРТ-ийн харуул хамгаалалтыг хувийн байгууллага хариуцах хэрэгтэй гэж Засгийн газар 2014 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа шийдвэрлэсэн. Энэ дагуу МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2014 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 15 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалт зарласан. Гэтэл энэ тендерт яг тухайн оныхоо дөрөвдүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан М.Наранбаатартай садан төрлийн холбоотой Б.Өлзийсайхан  гэдэг хүний “Барбаатар” гэх компани 498 сая төгрөгийн үнийн саналаар шалгарсан байна гэдгийг АТГ тогтоожээ.

-Олон нийтийн радио телевизийн тухай хуулинд МҮОНРТ-ийг ашгийн төлөө бус байгууллага гэж заасан байдаг. Гэтэл тус байгууллагын удирдах албан тушаалтнууд аж ах нэгж байгууллагаас хамтран ажиллах чиглэлээр нэвтрүүлгийг ивээн тэтгэх, дэмжлэг туслалцаа хүсэх, уран бүтээлчдийн томилолтын зардал, унаа хоол, тээврийн зардлыг төлүүлэхээр хандах. Мөн тухайн байгууллагын нэрийн бүтээгдэхүүнээс олгохыг хүсдэг байна. Энэ нь МҮОНРТ-ийн хууль болоод бусад тогтоолыг зөрчиж байна гэдгийг тогтоосон байна.

-М.Наранбаатар МҮОНРТ-ийн удирдлагын багийн 31 гишүүдэд 500.000-5.000.000 хүртэлх төгрөгийн урамшуулал олгосон нь удирдах албан тушаалтнуудад давуу байдал олгосон байна гэдгийг АТГ тогтоосон байна гэсэн үндэслэлүүдийг танилцууллаа.

Хамгийн хачирхалтай нь асуудлыг тодруулсан сэтгүүлчийн өөдөөс “Мэдэхгүй. Өглөө над руу 2 хүн утасдаад та очиж мэдээлэл хий гэсэн. Тэр ямар хүмүүс болохыг мэдэхгүй” гэж хариуллаа. Магадгүй З.Дорж нарын нөхдийн ард хэн нэгэн ноёнтоны нууц явуулга байж болохыг үгүйсгэхгүй юм гэдэг таамаглалыг эрхгүй төрүүлэхээр, М.Наранбаатарын мянган булхайн хэргийн заримаас гэж нэрлэсэн хэдий ч баттай эх сурвалжийн мэдээлэл, нотлох баримт гэхээр зүйл үзүүлсэнгүй.

Ийнхүү өрнөсөн хэвлэлийн бага хурал сүүлдээ “цаад эзэн хэн бэ?” гэдэг сэтгүүлчдийн таамаглалаар өндөрлөсөн юм.

Г.Туяа

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …