Цэцэрлэгүүдийг камержуулах ажил эхэлж байна

24b9ce_DSCN3881_1__x800Өнгөрсөн онд цэцэрлэгийн багш нартай холбоотой сөрөг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж эцэг эхчүүдийн санааг зовоосон. Энэ асуудлаас үүдэн цэцэрлэгүүдийг камержуулах талаар яригдаж эхэлсэн. Тэгвэл энэ онд Хан-Уул дүүргийн зүгээс бүх цэцэрлэгээ камержуулах ажлыг төлөвлөжээ. Тус дүүргийн хувьд цэцэрлэгүүдээ камержуулах ажлыг өнгөрсөн онд хийхээр төлөвлөсөн ч 2015 он болгож хойшлуулсан байна.

Ер нь улсын хэмжээнд цэцэрлэгүүдээ камержуулах нөхцөл хэр байдаг талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодруулахад “Бүх цэцэрлэгийг нийслэлийн төсвөөр санхүүжүүлээд камержуулах боломж байхгүй. Харин цэцэрлэгүүд эцэг эхчүүдтэйгээ хамтран энэ ажлыг хийвэл илүү үр дүнтэй” гэсэн юм.

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …