Цахилгааны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдэд 0,3 хувийн алданги тооцно

3lv5s8a8urugp4faq3p2t5duq8Төв Чандмань Дулааны эрчим хүчний газрын санхүүгийн программд нэгдүгээр сарын 1-ээс нээс өөрчлөлт орсонтой холбогдуулан төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдэд 0,3 хувийн алданги тооцох болсон байна.

Гэрээнд заасны дагуу  аж ахуйн нэгж, байгууллагууд  сар бүрийн 20-25-ны дотор, айл өрхүүд  бичилт хийснээс хойш тухайн сарын 30-ны дотор төлбөрөө бүрэн төлж дуусгах ёстой аж. Хэрвээ дээрх  хугацаанд төлбөрөө барагдуулаагүй бол хэтрүүлсэн хоног тутамд, төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьд  алданги тооцож,улмаар иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу шийдвэрлэх юм байна. Иймээс Төв Чандмань ДЭХГ-ын БОНХАлбаны байцаагч М.Буянтогтох дулаан, цэвэр, бохир усны төлбөрөө тогтмол төлж байхыг санууллаа.

Санал болгох мэдээ

Аяллаа зөв төлөвлөхийг иргэдэд зөвлөж байна

Наадмын амралтаар орон нутгийг зорих автомашины тоо эрс нэмэгдэж буй энэ үед шатахууны эрэлт өсөж, …