Орхон аймагт 2007 онд шингэрүүлсэн шатдаг хийн станц барих шийдвэр гарч байсан. Гэвч барилгын зураг төсвийн ажил хийгдээгүй хугацаа алдсаар байсныг “Чэст” ХХК үргэлжлүүлэн хийж, ашиглалтад оруулахаар бэлтгэлээ базааж ирэх сарын нэгэнд хийн түлш түгээх станцаа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэхүү шингэрүүлсэн шатдаг хий буюу газ борлуулах станцыг хотын төвөөс алслагдсан Их залуу багт 0.1 га талбайд барьж байгаа юм. Энэ станц ашиглалтад орсноор Орхон аймгийн хэмжээнд бүртгэлтэй газын хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлийг хангахаас гадна ахуйн хэрэглээний хийг машинд хэрэглэдэг байдлыг таслан зогсоох юм.