Отгонтэнгэр ууланд авирахыг хориглов

3d60cd0c3e5ffff1original (1)Отгонтэнгэр ууланд ави­ рах 300 уулчны авиралтыг хоригложээ. Өнөө жил Монголын уулын спортын холбооны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд уг ойг тохиолдуулан 300 орчим жуулчны авиралтыг Отгонтэнгэрт зохион байгуулах, улмаар тэндээ тэмцээн, уралдаан зохион байгуулах хүсэлтийг Завхан аймгийн удирдлагад тавьсан байна. Аймгийн ИТХ­аас энэхүү хүсэлтийн талаар иргэд болон шашны байгууллагаас асууж, санал авчээ. Улмаар иргэд ч, шашны байгууллага ч эрс эсэргүүцсэн байна. Учир нь төрийн тусгай хамгаалалттай, дархан цаазат ууланд тийм олноороо авирах нь байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэж үзэж авиралтыг хориглосон аж.

 

Д.НЭРГҮЙ

 

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …