Үндэсний зөвлөлийн анхны хуралдаан боллоо

10935969_848245105234490_405874212_oМонгол Улс 2016 онд болох АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтыг даргалан эх орондоо хийлгэхээр  болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч уг ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргаж, бүрэлдэхүүнийг нь баталсан  юм.

Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, дэд даргаар Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний зөвлөлийн гишүүдээр Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх нар тус тус ажиллана. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах ажлын албаны даргаар тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Д.Ганхуяг ажиллах юм.

Өнөөдөр Үндэсний зөвлөлийн анхны хуралдаан болж, дээд түвшний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэн, ажлын хэсгүүдийг байгууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …