Том оврын автобус суудлын машин дээгүүр гарсан осол гарчээ

 Сонгино-Хайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр буюу 10 дугаар хорооллын замд өнөө өглөө 09.00 цагийн орчим замын хөдөлгөөнд оролцож байсан 21-53 УНБ улсын дугаартай 5-053 паркийн дугаартай “Сутайн буянт” ХХК-ийн том оврийн автобус нэгэн суудлын авто машинтай мөргөлдөж, улмаар дээгүүр нь дайран гараад замын хажуугийн хашлагыг даван зогссон аймшигт осол гарчээ. Азаар уг ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Осол гарсан шалтгааныг тогтоохоор цагдаагийнхан хэргийн газарт ажиллажээ.

Эл ослоос болооод 10 дугаар хороолол, Саппорогийн 4 замын уулзвар хавиар замын түгжрэл ихэссэн байна.


Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …