Жолооч нар нь Замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаар ярих зөрчлийг гаргасаар байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “Жолооч гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх“ гэж заасан байна. Замын хөдөлгөөнд оролцох үед утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал зөвхөн чихэвч хэрэглэх, тээврийн хэрэгслээ зогсоосон үедээ гар утсаа ашиглах нь осол гэмтэлд өртөх эрсдлээс сэргийлнэ. Харин замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч хэрэглээгүй буюу утсаар ярьж явсан тохиолдолд Монгол улсын Замын хөдөлгөөний тухай хуулийн 25-55-д зааснаар арга хэмжээ тооцдог. Жолооч та замын хөдөлгөөнд анхааралтай, хариуцлагатай, соёлтой оролцвол өөрийгөө болон бусдыг болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх юм.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …