Нийтийн тээвэрт смарт карт тун удахгүй

negdeh-egnee-300x2091Нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэх зорилгоор НИТХ-ын тэргүүлэгчид  өнгөрсөн онд “Улаанбаатар смарт карт” компанийг байгуулахаар болсон. Тус компани  “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийн болон цахим төлбөрийн (BMS, BIS, e-ticketing) систем цогцоор нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Энэхүү карт нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрснээр том оврын автобуснуудад кондуктар ажиллах шаардлагагүй болох юм.  Мөн нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт сайжирч, зорчигчид гар утас болон картаар төлбөрөө хийх боломжтой болох аж.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …