Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтэн Б.Эрдэнэсувдтай ярилцлаа.
-Зээлийн батлан даалтын сангийн үндсэн чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Зээлийн батлан даалтын сан- гийн тухай хуулийг 2012 онд ба- талсан. Банк санхүүгийн байгууллага иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохдоо барьцаа хөрөнгө шаард- даг. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хүнд шалгуур болдог. Учир нь зээл хүссэн иргэд төдийгүй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тул ши нээр техник тоног төхөөрөмж авах шаардлагатай болдог. Гэтэл бэлэн мөнгөгүйгээс болоод сан- хүү гийн хүндрэл бэрхшээлтэй тул гарч, эдийн засгийн хүндрэл учир даг. Батлан даалтын сангийн үндсэн чиг үүрэг нь эдгээр иргэд, аж ахуйн нэгж банк бус санхүүгийн байгууллагын барьцаа хөрөнгө болж өгдөг гэж ойлгож болно. Зээлийн бат лан даалтын сан нь эргэлтийн, хөрөнгө оруулалтын, бичил гэсэн үндсэн гурван чиглэлээр батлан даалт гаргадаг. Манай сан 2013 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нийт 327 аж ахуйн нэгж, иргэнд 22.1 тэрбум төгрөгийн батлан даалт гар гаснаар 53.3 тэрбум төг рөгийн зээл олгосон. Үүнээс 2013 онд 56 аж ахуйн нэгж, иргэнд 3.7 тэрбум төгрөгийн батлан даалт гар гас- наар 10.3 тэрбум төгрөгийн зээл арилжааны банкаас олгох бо ломж бүрдсэн. Өнгөрсөн оны арван- хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 264 аж ахуйн нэгж, иргэнд 42 тэрбум төгрөгийн зээлд 17.9 тэр- бум төг рөгийн батлан даалт гаргаад байна.
-Арилжааны банкиар зээл авахыг хүссэн иргэдэд барьцаа хөрөнгө хамгийн хатуу шаардлага гэж та хэллээ. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд мөн энэ асуудал тулгардаг. Батлан даалт гаргах мөнгөн дүнгийн хэмжээ хэд байдаг вэ?
-Зээлийн батлан даалт хүссэн иргэд, аж ахуйн нэгжийн дийлэнх хувь нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. Зээлийн барьцаа хөрөнгө дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хүссэн зээлийн 60 хүртэлх хувьд, эсвэл түүнээс дээш буюу 250 сая төгрөгийг гаргаж өгөх боломжтой. Жишээлбэл, та 100 сая төгрөгийн зээл хүслээ. Гэтэл барьцаа хөрөнгө нь 50 сая төгрөг хүрдэг. Үүнээс үүдэн тухайн банк барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа учир зээл олгодоггүй. Энэ тохиолдолд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага анх хүссэн зээлийнхээ 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө гарахаар эдийн засгийн хувьд тухайн байгууллагад хохирол үүсдэг. Энэ нь төлөвлөсөн бичил бизнес, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл боломж нь багасах сөрөг тал бий. Үүнээс л жижиг дунд үйлдвэр- лэгчдийг гаргахын тулд зээлийн батлан даалт гаргадаг. Ингэснээр тухайн үйлдвэрлэгч төдийгүй улс орны эдийн засгийн хувьд ашиг олох, эргэлтийн хөрөн гийн эх үүсвэртэй болох, авсан зээлийн эргэн тө лөлт сайжрах зэрэг олон давуу талтай.
-Зөвхөн арилжааны банкиар дамжуулж батлан даалт гаргах уу. Банк бус санхүүгийн байгууллага бий юү?
-Одоогийн байдлаар 15 банк болон банк бус санхүүгийн байгууллагатай хамт ран ажил лаж байна. Үүнээс есөн арилжааны банк, үлдсэн нь зургаан банк бус санхүүгийн байгууллага. Өнөөдрийн байдлаар банк бус санхүүгийн байгуул лагаар батлан даалт гаргаагүй зөвхөн арилжааны банкиар зээлийн батлан даалт гаргаж байна. Үүнээс өнгөрсөн 2013 онд арил- жааны долоон банк, нэг банк бус санхүүгийн байгууллагатай, 2014 онд шинээр хоёр арилжааны банк, таван банк бус санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
-Зээлийн батлан даалт хүссэн иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй вэ?
-Батлан даалтын сангийн ту хай хуульд зээлийн батлан даалт гаргах- даа “Банк санхүүгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж гаргана” гэж заас ан байдаг. Үүний дагуу зээ- лийн батлан даалт гаргадаг. Эхний ээлжинд батлан даалт хүссэн иргэдийн өргөдлийн маягтыг арилжааны банкиар дамжуулан гаргуулна. Ингэхдээ хэд хэдэн тавигдах шаардлага бий. Үүнд, банк тухайн зээлийн хүсэлтийг судалж үзээд эргэн төлөлт, эдийн засгийн үр ашиг, эргэлтийн хөрөнгө сайтай ч барьцаа хөрөнгө дутмаг учир тухайн зээлдэгчид 60 эсвэл 30 хүртэлх хувьд нь батлан даалт гаргуулах хүсэлт, тухайн банкны зээлийн хороо зөвшөөрсөн байх шаардлагатай. Уг шаардлагад нийцсэн тохиолдолд зээлийн батлан даалт хүссэн өргөдөл нь банкиар дамжин манай санд ирдэг. Түүнийг манай судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд тухайн төслийг хэр ашиг олох, эргэн төлөлтийн нөхцөл сайн, эдийн засгийн тооцоолол сайн хийсэн эсэхийг судалж үзээд Батлан даалтын сангийн Батлан даалтын хороо шийднэ. Нэг үгээр хэлбэл мэргэжилтнүүд тухайн төслийг судалж үзээд шаардлага нийцлээ гэж үзвэл Батлан даалтын хороо зээлийн батлан даалтыг гаргана.
-Орон нутагт зээлийн батлан даалт гаргасан уу. Энэ онд орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихээр төлөвлөсөн гэсэн?
-Манай улсад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дийлэнх хуульд ажлын арав хоног гэж заасан байдаг. Хэрэв батлан даалт хүссэн иргэдийн өргөдөл тавигдах шаардлага, шалгуурт нийцсэн тохиолдолд материал хүлээж авсан өдрөөс эхлэн ажлын 5-7 хоногт багтааж гаргана.
-Засгийн газраас импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 888 төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төсөлд хамрагдах хүсэлтэй ч барьцаа хөрөнгөгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд олон бий. Эдгээр байгууллагад батлан даалт гаргасан уу?
-Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд 14 аж ахуйн нэгжид батлан даалт гаргасан. Эдгээр байгууллагуудын дийлэнх нь ноос ноолуур, арьс шир, сүү, сүүн бүтээгдэхүүн, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөнгөн дүнгээр бодвол 2.1 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байна. Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгө нь таван тэрбум төгрөг. Энэ мөнгийг төсвөөс гаргаж өгдөг. Энэхүү мөнгийг Санхүүгийн хорооны зохицуулах журмаар бол “Арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх батлан даалтыг гаргана” гэсэн байдаг. Өнөөд рийн байдлаар 50 тэрбум төгрөгийн батлан даалт гаргах боломжтой.
Д.Нэргүй