Нийтийн тээврийнхэн ажил хаялт зарлахад бэлэн байгаа

olloo_mn_1421301263_olloo_mn_1415323656_olloo_mn_1414116831_b65c92306f9141b9original-680x365Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилчид цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх зорилгоор жагсаал цуглаан хийхээр болсон тухайгаа мэдээллээ.Тэдний жагсах шалтгаан нь хамтын гэрээнд заасан байдаг тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг Нийслэлийн төсвөөс бүр мөсөн хассантай холбоотой аж.

Хэвлэлийн хурлын үеэр дээрх асуудлаас гадна авто тээврийн хэлэлцээрийн дагуу нийтийн тээврийн жолооч, кондукторын үндсэн цалин нэмэгдүүлэх шийдвэр хүчин төгөлдөр биелэхгүй байгаа талаар мөн хэлсэн юм.

Тэдний хэлж буйгаар нийтийн тээвэрт ажиллаж буй жолооч кондукторуудын үндсэн цалин маш бага байгаа нь эргээд осол аваар гарах шалтгаан болж байгаа аж. Том оврын автобуснууд хоорондоо уралдан , хурд хэтрүүлэн явж байгаад осол аваар гаргах нь сүүлийн үед нэлээд ихэссэн. Тэгвэл тэд цагтай уралдаж төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд ийнхүү хурд хэтрүүлэн бие биетэйгээ уралддаг гэнэ. Ингээд жолооч, кондуктор хоёр төлөвлөгөөгөө биелүүлж чадвал жолооч 800, кондуктор 600 мянган төгрөгийн цалин авдаг аж. Харин биелүүлж чадахгүй бол жолооч 450, кондуктор 350 мянган төгрөгийн цалин авдаг хэмээн ярилаа.

Тиймээс  энэ мэт учир дутагдалтай байдлыг халах төрийн бодлого энэ салбарт үгүйлэгдэж буйг  хэлж байна. Хэрэв нийтийн тээврийн салбарт ажиллаж буй хөдөлмөрчдийг бодохгүй бол тэд жагсаал цуглаан зохион байгуулж, цаашлаад ажил хаялт зарлахад ч бэлэн байгаа гэнэ. Хэрэв тэд хэлсэндээ хүрч ажил хаялт зарлавал жирийн иргэд л сандарч тэвдэх нь гарцаагүй ээ. Мэдээж нийтийн тээвэр гэдэг бол оюутан сурагч, ахмад настан болоод  ядарсан иргэдийн унаа. Нийтийн тээврийнхэн болоод төрийн хооронд үүссэн энэ үл ойлголцол, эсэргүүцэл тэмцлийн дунд  дээр дурдсан хүмүүс өртөх нь мэдээжийн асуудал юм.

Б.Сансартуяа
Olloo.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …