Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн

tsag368194894201409100842Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 20-25 градус  Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газар 14-19 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

http://tsag-agaar.mn/

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …