УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханд өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын хүндэт өргөмжлөл гардууллаа. Хүндэт өргөмжлөлийг тус газрын Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэсийн дарга Д.Эрдэнэбат гардуулан өгсөн юм. Ардчилсан хувьсгалаас хойш өөрөөс нь үл хамааран ажил хөдөлмөр эхлэх боломжгүй явж ирсэн иргэдийг Г.Баярсайхан гишүүн нь 2008 – 2012 онуудад УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийг нэр бүхий гишүүдийн хамт санаачлан батлуулсан нь олон нийтэд тусгалаа олсон гэж үзсэн байна. Иймд нийгэмийн даатгалын салбар, даатгуулагч иргэдийн эрх ашигт онцгой анхаарал хандуулсан гэж үзэж түүнд ийнхүү хүндэт өргөмжлөл гардуулжээ.
“Энэхүү хууль шинээр батлагдсанаар 496.5 мянган даатгуулагч улсад ажлаагүй болон шимтгэл төлөөгүй хугацааг нөхөн тооцох боломжтой болж 12,7 мянган иргэн нийгмийн халамжийн сангаас шилжин нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн байна. Мөн хөдөлмөрийн насны 478,4 мянган даатгуулагчийн улсад ажилласан хугацаа, ээлжийн амралт олгоход баримтлах жилд тооцох зэрэг бололцоо бүрдсэн” гэж НДЕГ-ын Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо.