Эрээн хотноо болох “Цагаан сар-2015” үзэсгэлэн албан ёсоор цуцлагдлаа

3ds4a588ri6urkuk2d5qkbfeatЭнэ сарын сарын 24-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулагдах гэж байсан “Цагаан сар-2015” үзэсгэлэн албан ёсоор цуцлагдсан байна.

Учир нь, Эрээний гааль бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр нэвтрүүлэх боломжгүй болсон, Манай талаас санал болгосон үзэсгэлэнгийн талбай, зар сурталчилгааны зардлыг хариуцах төсвийг ойрын хугацаанд гаргах боломжгүй болсон, Үзэсгэлэн зохиогдох байсан Спортын Ордны шалыг хөлбөмбөгийн тэмцээнд зориулан шинэчлэн зассан байсныг өөрчлөх зардал гаргах боломжгүй болсон зэрэг шалтгааны улмаас манай талд хагас зардлыг нь гаргах санал тавьжээ.

Гэтэл энэхүү зардалд нийт 75 орчим сая төгрөг шаардлагатай байгаа учраас дээрх зардлыг гаргах боломжгүй гэж үзэн цуцалж байгаа аж. МҮХАҮТ нь албан ёсоор бүртгүүлсэн байгууллага, ААН-үүдээс хүлцэл өчиж байгаа бөгөөд төлбөрийг эргүүлэн олгох гэнэ.

Харин Хөх хотод болох Цагаан сарын үзэсгэлэнгийн бүртгэлд өөрчлөлт ороогүй бөгөөд энэ сарын 20 хүртэл явагдах юм байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …