Эрүүнд гарсан батга хоол боловсруулах эрхтний систем, булчирхайн өвчин болон эмэгтэй хүнд илрэхдээ аарцаг нурууу улмаас үүсдэг байна. Ийм тохиолдолд бүсгүйчүүд шууд эмэгтэйчүүдийн эмчид хандах ёстой. Учир нь энэ үед өндгөвчний өвчин эсвэл гормон солилцооны тэнцвэр алдагдсан байх талтай. Харин духан дээр батга гарах нь ихэвчлэн хөлс, тосны булчирхайн ажиллагааны доголдлоос үүдэлтэй байдаг байна.
Хэрэв бохир гараар духаа байнга илдэг бол батга гарах магадлалтай гэнэ. Гэхдээ байнга духан дээр батга гарч байгаа тохиолдолд ходоод гэдэсний системд болон цөсөнд өөрчлөлт орсон байх нь элбэг. Бас таны биед хортой бодис хэт их хуримтлагдсны улмаас организм тэднийг арьсаараа дамжуулан гадагшлуулж байж болох юм. Уруул болон уруулын эргэн тойронд батга ихэсвэл тэр нь таны хоол боловсруулах системд гарсан өөрчлөлтийг шууд илэрхийлдэг байна. Ийм үед батга гарахаас гадна өтгөн хатах, гэдэс базлах зэрэг өвдөлт ажиглагдна. Харин таны хамрын арьс тослогтой болж, нүх сүв нь томорсон бол тослогийн урсгал их хэмжээний секрет ялгаруулж, батга гарах шалтгаан үүсгэж байна гэж ойлгох хэрэгтэй. Мөн хамрын уг хэсэгт батга гарах нь элэгний цэвэрлэгээ байгааг ч харуулдаг ажээ.