Махны төөрөг

159356054bcccb21622751Манай улс жилд 220-240 мянган тонн мах хэрэглээндээ бэлтгэн нийлүүлж байгаагаас орон нутгийнхан 100 мянга орчим тонныг хэрэглэдэг. Харин үлдсэн 120 мянган тонн нь хотынхны хэрэглээ. Сайн, муу хэлэн байж ченжийн зөөврөөр бид хэрэгцээгээ хангадаг. Түүнээс илүү шийдэл өнөөдөр нэгэнт байхгүйгээс хойш ченжүүд энэ орон зайд ажиллахаас ч яах билээ.

Ченж махны үнэ хөөрөгддөг гэсэн хардлага хүн бүрт бий. Гэхдээ үнээс илүүтэй эрүүл эсэхэд нь бид санаа зовох нь илүү зохилтой. Гар аргаар мах боловсруулдаг болсноор хотын эргэн тойрон Эмээлт, Налайх, Толгойт зэрэг газрууд бойны газар болж хувирсан. Ийм тогтолцоо руу өөрсдөө орчихоод одоо махны хэдэн үйлдвэр барьж ченжүүдтэйгээ өрсөлдүүлэх гэж хичээж байгаа нь хаанахын жишиг юм бол. Түүний оронд гар аргын махны үйлдвэрлэлээ үйлдвэрлэлийн технологи руу оруулах талын юм бодвол бодит байдалд арай дөхөм байх юм болов уу. Малчид ч стандарт, эрүүл ахуй энээ тэрээ юм ярьдаггүй, дээр нь арай өндөр үнэ хэлдэгээр нь ченжүүдтэй харьцах дуртай байх нь мэдээж.

538031854bccc81bdec471

Хотынхны иддэг махны 90 хувийг ченжүүд бэлтгэдэг. Малчдаас ченжүүдээр дамжин хотод ирж буй мах ямар замаар хүргэгдэж, хэдэн хүний гар дамжсан нь үл мэдэгдэнэ. Гэсэн ч лангуун дээр засч янзлаад аятайхан харагдуулахаа худалдагч сайн мэднэ. Наран талын цонхон дээрээ тавьж мартаад 24 цаг болсон махны шүүс нь ч урсаагүй тохиолдол байсан гэдэг. Махны боловсруулалт малын эмчээр эхлээд махны эрүүл ахуй шалгагчаар дуусдаг бол бидэнд ямар ч эргэлзээ, асуудал гарахгүй байх байлаа. Даан ч махны чанар, эрүүл ахуйгаас түрүүлээд махны үнэ, малчны хангамж ярьдаг нь харамсалтай. Жил бүр малчдын өвөлжилт хүндэрсэн хэмээн иргэдийн халааснаас багагүй хэмжээний мөнгийг мал, малчин хоёрт зориулдаг. Ингэлээ гээд эргээд махаа хэзээ ч хөнгөлөлттэй үнээр өгч байсангүй. УИХ-аар малын хөлийн татварын талаар хэлэлцэж байгаа. Уг хуулийн төсөл нь малаас татвар авч, эргээд иргэдийн халааснаас мөнгө гаргалгүй малчдын мөнгийг өөрсдөд нь зарцуулах ерөнхий агуулгатай юм билээ. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал амьдралд ойр, шударга болно хэмээн үзэж байгаа хүн олон байна.

download (2)

Орон нутагт мал эмнэлэг, малын эмч гэдэг зүйл бараг л устсантай адил болсон тул худалдагчтай махны эрүүл ахуйн талаар хэлэлцэх шаардлага алга. Харин үүнийг зөв бодлогоор хангаж чадаагүйгээрээ төр үүнд буруутай. Нөөцийн махны энэ системийг хэр удаан хугацаанд барьж чадах нь сонин. Нөөцийн махаар үнийг барьж байгаа нь буруу хэмээн шүүмжлэх талууд ч байдаг. Төр бүх зүйл рүү хэт их хутгалдаж, зааж зааварлаж, зохицуулж байгаад зарим хэсэг нь шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Үнээ хямд байлгаж чадахгүй болохоор маханд тавих хамаг анхаарал нь нөөцийн маханд чиглээд байна. Бас мөнгө өгч байна. “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн дагуу нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй компанид төрөөс 1 кг мах тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог болсон. Анх энэ урамшуулал 300 төгрөг байв.

Энэ жилийн хувьд нийслэлийн иргэдийн хэрэгцээнд “Баатрууд тэнгэр”, “Мах импекс”, “Ай энд Ди Эм”, “Мах маркет” компаниуд тус бүр 3000 тонн мах нийлүүлэхээр болсон. Харин орон нутгийн тухайд, Дархан-Уул аймгийн “Дархан мийт”, Орхон аймгийн “Эрдмийт” компани тендерт шалгарч тус бүр 1000 тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх юм. Үндсэндээ энэ жил нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. Эдгээр компаниудтай салбар хариуцсан яам гэрээ байгуулан ажиллаж байна.

Дашрамд сонирхуулахад, Монгол хүн хоногт 180 гр ясгүй буюу жилд 84 кг тураг мах хүнсэнд хэрэглэх шаардлагатай бөгөөд 2009 онд нэг хүний дундаж махны хэрэглээ 100 орчим кг болсон нь зөвлөмж хэмжээнээс 13.9 хувиар илүү байна гэсэн судалгаа байдаг байна. Нийт хөдөө аж ахуйд бэлтгэж буй махны 25-30 хувийг үхрийн, 35-40 хувийг хонины, 10-15 хувийг ямааны, 15-20 орчим хувийг адууны мах эзэлдэг гэнэ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …