Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа Улаанбаатарын цагийг харгалзана

il2fh5jm14k7at099dp77l7efМонгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий үндэсний Ажлын хэсэг хуралдлаа. Гурван сая дахь иргэнийг төрсөн он, сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн тодруулахдаа Улаанбаатарын цагийг харгалзах аж. Улаанбаатарынхаас нэг цагийн зөрүүтэй байдаг баруун гурван аймаг болон гадаад улс оронд төрсөн хүүхдийн мэндэлсэн цагийг шилжүүлэн бүртгэх юм. Харин цагийн зөрүүтэй аймгуудад гурван сая дахь иргэний чацуутныг бүртгэхдээ орон нутгийн цагийг харгалзах юм байна. Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы энэ оны эхний өдөр гаргасан бүртгэлийн мэдээллээс хойш улсын хэмжээнд шинээр мэндэлсэн нийт хүүхдийн тоог өдөр болон долоо хоног тутам гаргаж байгаа гэнэ. Гадаадад буй Монгол Улсын шинэ төрсөн иргэдийн тоог тухайн улс дахь Консулаар дамжуулан авч байгаа бөгөөд 2015 он гарснаас хойш нэг хүүхэд мэндэлжээ. Гадаадад мэндэлсэн хүүхдийг тухайн өдөрт нь багтаан Консулын газартаа мэдээлэх бол алслагдсан хөдөө, гэртээ төрсөн хүүхдийг мөн өдөрт нь сумандаа мэдэгдэх учиртай.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …