Хууль бус намын дарга Д.Батмөнхийг гишүүд нь дэмжихгүй

1421156890_ewewewАрдчилсан намд бугшсан албан тушаалын төлөөх хуйвалдаан, ашиг сонирхлын зөрчлийг арилгахаар намын шинэ удирдлагууд тэмцэж эхэллээ гэх мессеж улс төрийн хүрээнд өрнөх болов. Тэр тусмаа бүхнээс өөрсдийгөө дээгүүрт тавьж ирсэн “Алтангадас”-ынхан өнгөрсөн хугацаанд аль л өөдтэй өнгөтэй албан тушаалуудыг хашиж ирсэн. Энэ үзэгдэлтэй намын шинэ удирдлагууд хатуу тэмцэх, “Алтангадас”-ынхны хууль бус ноёрхлыг зогсоох сонирхолтой байгаа гэнэ. Намдаа шинэчлэл өөрчлөлт, шударга ёс, хариуцлагатай улс төрийг бий болгох юу юунаас чухал гэж намын удирдлагууд үзэж байгаа аж. Гэвч намын дүрмээр заасан хуулийн ёсны шаардлагыг эсэргүүцэх хэсэг байгаа аж.

Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид намынхаа байрны гадна өнгөрсөн баасан гаригт жагсаал зохион байгуулсан. Учир нь дүрмийн бус сонгууль хийхийг эсэргүүцэж байгаатай холбоотой байсан юм. Тус дүүргийн Ардчилсан намыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Батмөнх удирддаг  ба түүнийг хууль бусаар сонгогдсон гэж намынхан нь үзэж байгаа. Дүүргийн намын даргыг 50-иас дээш хувийн саналаар сонгох ёстой ч Д.Батмөнх нь олонхийн санал авч чадаагүй байсан юм. Иймд төв намаас дээрх Чингэлтэй дүүргийн АН-ын ээлжит хурлыг хуралдуулах хууль зүйн үндэслэлгүй болохыг намын удирдлагуудад албан ёсоор мэдэгдээд байсан юм. Намын ээлжит бус хурлыг жирийн гишүүд дэмжигчид нь эсэргүүцэж, хурлыг хуралдуулаагүй.

Шударга ёс, дотоод ардчилалыг бий болгох, дүрмийн дагуу намын хороогоо удирдуулах хууль ёсны шаардлагыг Чингэлтэйн намын жирийн гишүүд тавьсаар байгаа юм. Гэвч  Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Батмөнх гэх эрхэм гишүүдийн энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалцаж, дүрмийн бусаар намын хороог тэргүүлэх сонирхолтой байгаа аж. Гэвч түүний эл үйлдэлтэй намынх нь жирийн гишүүд эвлэрэхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …