Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд суулт хийнэ

8d158bf76d522f7aoriginalНийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид намынхаа байрны гадна хэд хоногийн өмнө жагсаал зохион байгуулсан. Учир нь дүрмийн бус сонгууль хийхийг эсэргүүцэж байгаатай холбоотой байсан юм. Тус дүүргийн Ардчилсан намыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Батмөнх удирддаг  ба түүнийг хууль бусаар сонгогдсон гэж намынхан нь үзэж байгаа юм. Дүүргийн намын даргыг 50-иас дээш хувийн саналаар сонгох ёстой ч Д.Батмөнх нь олонхийн санал авч чадаагүй байсан ажээ.

Иймд дүрмийн бусаар сонгогдсон Д.Батмөнхийг эсэргүүцэж, энэ долоо хоногийн сүүлээр намын жирийн гишүүд нь суулт зарлахаар болсон байна. Чингэлтэй дүүргийн намын байрны гадна талбайд суулт зарлахаа мэдэгджээ.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …