“Бодь” групп, “Голомт” банкийг үүсгэн байгуулагч Лу.Болд, М.Зоригт, Д.Баясгалан нарын маргаанаас үүдэж тус групп задарч, дээрх эрхмүүд хөрөнгөө хувааж байгаа тухай мэдээлэл өнгөрөгч онд цацагдаж байв. Улмаар Лу.Болдын тухайд “Бодь” банк байгуулах тухай хэвлэлээр бичигдэж байсан ч тэрбээр эцсийн байдлаар “Бодь” биш “Богд” банк байгуулж байгаа нь тодорхой болсон.
Мөн тэрбээр, “Бодь” гэдэг нэр тодорхой хугацааны дараа эргээд нэгдэх цэг байж болох уу? гэх сэтгүүлчийн асуултад “Би чамд нэг юм хэлье, хүн ямар зорилго тавьж байна. Тэрэндээ л зорьдог. Монголчуудын бас нэг сул тал нь энэ насандаа бүгдээрээ яарч тэвдээд, өөрийн гэсэн компани, машин хаустай болох гээд яараад дайрчихдаг. Хаана амьдарч байгаа, ямар бололцоо, боловсролтойгоосоо үл хамаарна. Энэ яваа насандаа л бүгдийг амжуулах гээд байдаг. Хэтэрхий амиа бодож хувиа хичээсэн, дэндүү өөрийгөө бодсон хандлага” хэмээн шүүмжлэх өнгө аяс гаргасан байна.
Тэгвэл эрхэм гишүүний энэхүү хариултын талаар цахим орчинд “М.Зоригт гэх эр ардчиллын буянаар өөрөө хөрөнгөтэй болчихоод бусад жирийн иргэдийнхээ хөрөнгөтэй болох гэсэн эрмэлзэлийг нь ингэж шүүмжилж суудаг хэтэрхий хувиа бодсон зан гаргажээ” гэх мэтээр дургүйцсэн байр суурийг олноор нь илэрхийлжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл