Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын тоог нэмлээ

download– Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн болон Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай, төрийн албаны байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.

    – Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа геологийн судалгааны ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Уул уурхайн сайд Р.Жигжид танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж дууссан 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн талбайг Улсын нөөцөөс чөлөөлөх, судалгааны үр дүнд тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох, геологийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Үндэсний геологийн албыг байгуулах тухай асуудлыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Уул уурхайн сайдад даалгалаа.

    – Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д өнгөрсөн оны 5 дугаар сард өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эргүүлэн татахаар тогтлоо.

    – Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

    – Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралт “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт”д “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төв байр, радио, телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн төв” гэж нэмлээ.

    – Төрийн өмчийн хорооны даргаас Д.Цогтбаатарыг чөлөөлж, Ц.Нанзаддоржийг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …