Дарга болоход учир бий

olloo_mn_1421805635_bolorУИХ дахь намын бүлгүүд хамтран Засгийн газраа шинэчлэн байгуулсантай холбоотойгоор байнгын хорооны дарга нар солигдоод байгаа. Байнгын хорооны шинэ дарга нар өнгөрсөн долоо хоногоос анхны хуралдаанаа зохион байгуулж эхэлсэн бөгөөд зарим нь бүр бөөн будилаан хутгаж, хүмүүсийн уур, инээд хоёрыг зэрэг барах болжээ.

Өчигдөр л гэхэд Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Б.Болор дарга ажлын хэсгийнхнийг шахамдуулж “алив хурдлаач, ирээч наашаа” гэх зэргээр зандарч байсан нь хүмүүсийн анхаарлыг татаж байв. Түүнийг хажуунаас ажиглахад ууртай аав хүүхдүүдээ загнаж байна уу гэлтэй санагдсан. Уг нь мань дарга анхнаасаа л хэлэлцэх асуудлынхаа учир зүйг өөрөө эхэлж олчихоод дараа нь чанга дуугарах ёстой баймаар. Түүгээр ч зогсохгүй хурлын протокол болон бусад гараар бичсэн бичвэрийг унших гэж дунд сургуулийн бага ангийн сурагч шиг л унших нь хуралдааны үеэр их л төвөгтэй харагдсан. Угтаа бол дарга болоход даацтай мэдлэг, туршлага хэрэгтэй. Түүнээс биш намаас өгсөн “бялуун”-д бялуураад байж болохгүй байлтай.

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …