Галт зэвсгийг хэрхэн хамгаалах вэ

galt_zebsegГалт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд өөрийн оршин суугаа гэр, орон сууцандаа сумнаас тусад нь хадгална. Харуул хамгаалалт, спорт сургалтын зориулалтаар галт зэвсэг өмчлөг хуулийн этгээд галт зэвсгийг тусгай зориулалтын сейф, саванд сумнаас тусад нь хадгална.
Арав ба түүнээс дээш тооны галт зэвсгийг аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлсан тоноглосон өрөөнд, зориулалтын сейф саванд сумнаас тусад нь хадгална.
Галт зэвсгийг хаясан болон бусад байдлаар үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор түүнийг бүртгүүлсэн нутаг, дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэст мэдэгдэнэ.
Галт зэвсгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зориулалтын гох түгжигч хэрэглэхийг нийт галт зэвсэг эзэмшигчид Цагдаагийн байгууллагаас анхааруулан мэдээллээ. 

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …