3 сая дахь иргэнийг алдаршуулах логог алдаршуулахыг уриаллаа

ae4184c576b094c9f095811216c61cebМонгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулахад чухал ач холбогдол өгч энэхүү ажлыг улс даяар удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар захирамжаар, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар тус тус байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд гурван сая дахь иргэний бэлгэдэл бүхий логог бүтээж, олон нийтэд танилцуулаад байна.

     Энэхүү логог үндэсний бараа, бүтээгдэхүүн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх мэдээ, мэдээлэл, материалд хэрэглэж байхыг уриалж байна.
Монгол Улсын гурван сая дахь иргэний логоны бэлгэдэл, утга нь :
Дэлхийн бөмбөрцөг нь  Монгол Улсын 3 сая дахь иргэн дэлхийн бөмбөрцгийн хаана ч тодорч болохыг,  бие биедээ багтсан гурван хүний дүрс нь хүүхэд гэр бүлийн орчинд өсч хүмүүжих, нөгөө талаас 3 сая дахь иргэн өсч том болсон ч Монгол Улсын 3 сая дахь иргэнээр мөнхөд алдаршиж, дараа дараагийн  сая сая иргэдийг төрүүлэх аав, ээж болохыг  илэрхийлэн, амуу буудайгаар хүрээлүүлсэн нь хүн ам өсч олуулаа болохыг бэлэгдсэн байна.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …